There is 0 item now in your comparison listView a comparison list

HBV, HCV-ийн талаар ойлголттой болох нь

Price
Free
162 people completed this program

Overview

В вирүст хепатитын вакцин болон В ба С вирүст архаг хепатитын скрининг ба хяналтаар урьдчилан сэргийлэх боломжтой В ба С вируст архаг гепатит нь дэлхий даяар элэгний хавдрын гол шалтгаан болж байна.

KNOW HBV/HCV бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан нээлттэй цахим сургалт юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн ажилтнуудад вируст гепатитын төрөл, халдварлах зам, урьдчилан сэргийлэлт болон В вирүст хепатитын дархлаажуулалтын талаар мэдлэг олгож, тэдэнд урьдчилан сэргийлэлтийг үр дүнтэй явуулах, В ба С вирүст архаг хепатиттэй өвчтөнүүдийг оношлох, хянах ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм. Бид эрүүл мэндийн ажилтнуудад В ба С вирүст хепатитын урьдчилан сэргийлэлт ба хяналттай холбоотой боловсрол ба ур чадвар олгосноор В вирүст хепатитын дархлаажуулалтыг өргөнөөр явуулах болон В ба С вирүст хепатитын халдвар болоод элэгний хавдрыг бууруулахад тусална гэж итгэж байна.

KNOW HBV/HCV сургалтанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримт болон удирдамжуудыг багтаасан.

  • Вируст гепатитын төрөл
  • халдварлах зам
  • гепатит Б-ээс хэрхэн урьдчилан сэргийлэх
  • Вакцина против гепатита B
  • В ба С вирүст архаг хепатиттэй өвчтөнүүдийг оношлох, хянах

Syllabus

Тус сургалт нь дараалсан 3 хичээл болон сургалтын өмнөх ба дараах сорилуудаас бүрдэнэ:

Модуль 1: Элэгний хорт хавдар, архаг вирүст хепатитийн архаг халдварын дэлхий нийтэд болон Монгол улсад учруулж буй дарамт

Модуль 2: Вирүст хепатитийн төрлүүд, халдвар дамжих зам, В вирүст хепатитийн тухай баримтууд, оношилгоо, урьдчилан сэргийлэлт

Модуль 3: Тарилгын аюулгүй байдал ба цусаар дамжих халдвараас сэргийлэх

Reviews (0)

Help others make their choice. Be the first one to leave a review

Leave a review
HBV, HCV-ийн талаар ойлголттой болох нь
Beginner
English
1 week
Self-paced
Online
This website uses cookies to ensure you get the best experience